Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид 7-14 хоног амарна

Засгийн газрын “11 11" төвд өнгөрсөн долоо хоногт 828 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад сууж байгаа хүмүүсийн тэтгэлэг орохгүй байгаа асуудлаар иргэд хандсан бөгөөд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын санхүүжилт энэ сарын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид 7-14 хоног амарна
Сурагчид 7-14 хоног амарна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын “11 11" төвд өнгөрсөн долоо хоногт 828 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад сууж байгаа хүмүүсийн тэтгэлэг орохгүй байгаа асуудлаар иргэд хандсан бөгөөд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын санхүүжилт энэ сарын 18-ны өдрөөс эхлэн сургуулиудад шилжиж эхэлсэн” гэж Хөдөлмөрийн яамнаас хариулжээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулахаар материалаа өгөөд баталгаажуулалт хийлгэсэн иргэдийн нэмэгдэл хэзээ орох талаар тодруулсан асуултад, “Иргэд баталгаажилтаа хийлгэсэн бол харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, холбогдох материалаа өгсөн тохиолдолд шалгаж хүлээж авна” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу өгчээ.

Дунд сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт хэзээ эхлэх талаар “Улаанбаатар хотын сургуулийн сурагчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 7 хүртэл, харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 13 хүртэл амарна” гэж салбарын яам хариулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах