Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид “Дөл” тоглолтод оролцов

Өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилготой цэрэг спортын “ Дөл” тоглолт Өмнөговь аймагт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид “Дөл” тоглолтод оролцов
Сурагчид “Дөл” тоглолтод оролцов. Зураг: МҮОНРТ

Өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилготой цэрэг спортын “ Дөл” тоглолт Өмнөговь аймагт боллоо. Тоглолтод аймгийн I сургууль болон III, IV сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчид оролцож, нэг өдрийг цэргийн хуаранд өнгөрөөжээ. Тус тэмцээн Монгол Улсын Баатар, хурандаа, генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангид болсон байна. Уралдаант тэмцээнийг нээж цэргийн штабын дарга Ж.Амаржаргал үг хэлжээ.

Сурагчид суниалт, гэдэс таталт, тэнцвэр, буухиа тэмцээн гэсэн төрлүүдээр өрсөлдсөнөөс гадна багууд мэндчилгээ, жагсаалын үзүүлэх тоглолтыг бэлдсэн байна.

Бүх төрлүүдээр цуглуулсан оноог нэгтгэж дүнг гаргахад тэргүүн байрт 4 дүгээр сургууль 58.9 оноогоор, дэд байрт 58.6 оноогоор 3 дугаар сургууль тус тус шалгарчээ.

Хоёр жил тутамд зохиогддог уг тэмцээнд оролцсон багууд бэлтгэл сайн хангаснаас гадна цэргийн амьдралыг биеэрээ туулах ийм боломж олдож байгаад таатай байгаагаа хэлж байлаа. Мөн өсвөр насны залуучууд маань цэргийн албанд татагдаж эх орноо хамгаалах нь эрчүүдийн заавал биелүүлэх үүргийн нэг гэдгийг харуулсан жүжигчилсэн тоглолт хийсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрчээ.

Хуваалцах