Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сурагчид дүрэмт хувцаснаасаа хордсон байж магадгүй

Хэргийн талаарх эцсийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд зарим эцэг эхчүүд сурагчдыг хордуулсан химийн бодис нь тэдний өмсдөг дүрэмт хувцаснаас нь ялгарсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид дүрэмт хувцаснаасаа хордсон байж магадгүй
Сурагчид дүрэмт хувцаснаасаа хордсон байж магадгүй. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүд онош нь тодорхойгүй байдлаар хордсон тухай өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар 8 хүүхэд ЭНЭШТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдөр хийсэн урьдчилсан шинжилгээгээр химийн бодисноос шалтгаалсан хордлого гэсэн хариу гарсан байна. Энэ хэрэг явдлын талаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус сургуульд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар сурагчид химийн бодисноос хордсон нь мөн тогтоогдсон байна. Хэргийн талаарх эцсийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд зарим эцэг эхчүүд сурагчдыг хордуулсан химийн бодис нь тэдний өмсдөг дүрэмт хувцаснаас нь ялгарсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Хуваалцах