Сурагчид энэ сарын 29-нд амарна
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт 828 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт 828 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад сууж байгаа хүмүүсийн тэтгэлэг орохгүй байгаа асуудлаар иргэд хандсан бөгөөд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын санхүүжилт 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн сургуулиудад шилжиж эхэлсэн” гэж Хөдөлмөрийн яам хариулжээ.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулахаар материалаа өгөөд баталгаажуулалт хийлгэсэн иргэдийн нэмэгдэл хэзээ орох талаар тодруулсан асуултад, “Иргэд баталгаажилтаа хийлгэсэн бол харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, холбогдох материалаа өгсөн тохиолдолд шалгаж хүлээж авна” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу өгчээ.
Дунд сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт хэзээ эхлэх талаар “Улаанбаатар хотын сургуулийн сурагчид энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 7 хүртэл, харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13 хүртэл амарна” гэж салбарын яам хариулжээ.


















