Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцав

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцав
Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцав. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулсан.

Тус танхим нь цэцэрлэгийн болон ЕБС-ийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх “Аврагч мазаалай”, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал”-ын сургалтын танхимуудтай.

Тэгвэл Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 7а, б, в бүлгийн 56 сурагч дээрх танхимуудтай танилцаж, сургалтад хамрагдлаа.

Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэг олгож, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Мөн “Тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх 10 алхам” номыг сурагчдад тараалаа гэжСэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах