Сурагчид гэмт хэрэг үйлдэх нь элбэг байна
Өмнө нь хоёр чиглэлд хоёр машинтай дөрвөн албан хаагч гарч, 02:00 цагт буудаг байсан нь иргэдийн дуудлагад хугацаа алдаж очих, хүртээмжийн асуудалд хүндрэлтэй байжээ.
Мэдээллийн алба

Орхон аймаг дахь цагдаагийн газраас гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сарын 15-аас эргүүлийн таван чиглэлд таван машинтай, хөдөлгөөнт эргүүлийг нэг офицер ахлаж, 24 цагийн турш ажиллахаар болжээ.
Өмнө нь хоёр чиглэлд хоёр машинтай дөрвөн албан хаагч гарч, 02:00 цагт буудаг байсан нь иргэдийн дуудлагад хугацаа алдаж очих, хүртээмжийн асуудалд хүндрэлтэй байжээ.
Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг албадан эрүүлжүүлэн саатуулах бус ар гэр асран халамжлагч нарт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
Харин гэмт хэрэг зөрчилд хүүхэд өртөж байгаа байдал нь 2017 он гарсаар дөрвөн хүүхэд хулгайн гэмт хэрэг үйлдсэнээр шалгагдаж буй. Ялангуяа хичээл сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд PC тоглох болон гадуур дэмий сэлгүүцэх, найз нөхдийндөө хонох зэрэг асуудлаас үүдэж байгаа гэнэ.
Гэхдээ ихэвчлэн гэр хороолол, Цагаан чулуут, Яргуйт, Бүрэн бүст зэст багийн хүүхэд гэмт хэрэгт холбогдож байна гэв.
Тиймээс цагдаагийн газраас эцэг эх, асран халамжлагч нарт хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй эрсдэлээс сэргийлэн, хүүхдэд тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.


















