Сурагчид хичээлийнхээ 70 хувийг дадлагаар эзэмшдэг болно
2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол болоод суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрүүд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Мэдээллийн алба

2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол болоод суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрүүд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хөтөлбөр хэрэгжсэнээр хичээлийн 80 хувийг багш заадаг байсан жишиг ард хоцорч, багш 30 хувийг нь зааж, хүүхдүүд үлдсэн 70 хувийг дадлагаар эзэмшдэг болох юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүдийн дунд сургалт явуулж байна гэж Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ярилаа.


















