Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид хотын иргэний андгай өргөнө

“Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид хотын иргэний андгай өргөнө
Сурагчид хотын иргэний андгай өргөнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүүхдүүдтэй хотын бүтээн байгуулалтанд тэдний оруулах хувь нэмэр болоод хотын соёлтой иргэн болж хүмүүжих талаар санал бодлоо солилцсон юм. Эрүүл соёлтой хотын иргэн бүрийн үүргийг мэдүүлэх, нийгмийн хариуцлагатай байх ухамсрыг эзэмшүүлэх зорилгоор Монголын сурагчдын холбооноос санаачлан “Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалт зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн сургалтанд нийт 500 сурагч хамрагдсан бөгөөд дүүрэг бүрээс сонирхсон сурагчдыг сургалтандаа урьжээ. Нийслэлийн ЕБС-ийн 2500 сурагчдыг хамруулах энэ сургалт 4 хоног үргэлжлэх бөгөөд оролцсон хүүхэд бүр хотын иргэний андгай өргөх юм байна.

Хуваалцах