Сурагчид малчдад туслах аян өрнүүллээ
Нийслэлийн ХУД-ийн 52 дугаар дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл, зарим ангийн сурагчид хамтран “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аян өрнүүлжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн ХУД-ийн 52 дугаар дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл, зарим ангийн сурагчид хамтран “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аян өрнүүлжээ. Хүүхдүүд өвлийн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг малчдад туслах, мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор өөрсдийн гарын доорх материал, томдсон, багадсан хувцсыг ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран эсгэж урласан байна.
Мөн хүүхэд бүр лаа, шүдэнз, гутал, хувцсыг бэлдэж Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэж өглөө.



















