Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид НҮБ-ын загвар хуралдааныг хийлээ

Ийм загвар хурлыг олон улсын их дээд болон ахлах сургуулиудын хэмжээнд 400 гаруй удаа зохион явуулсан байдаг юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид НҮБ-ын загвар хуралдааныг хийлээ
Сурагчид НҮБ-ын загвар хуралдааныг хийлээ. Зураг: МҮОНРТ

70 гаруй жилийн түүхтэй олон улсын томоохон байгуулагуудын нэг болох НҮБ-ын загвар хуралдааныг ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд хоёр дахь удаагаа эх орондоо зохион байгууллаа. Хүүхдүүд АНУ, Хятад, Япон, Франц, Хойд Солонгос зэрэг улс орнуудыг төлөөлж, дэлхийн улс орнуудад тулгамдаж буй олон улсын харилцаа, эдийн засгийн хямрал, терроризм, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг олон сэдвийг хөндөж, гарц шийдэл хайж мэтгэлцэж байна. Тэд тулгамдаж буй асуудлуудаар зөвшилцөөд зогсохгүй түүнийгээ судлах, өөр түвшинд сэтгэх боломжийг өөрсдөдөө олгож байна.

Хүүхдүүд хурлаар гаргасан шийдвэрээ НҮБ-ын Монгол дахь төлөөлөл байгууллагад хүргүүлэх юм. Сурагчид өөр хэлээр мэтгэлцэж, хэлний чадвараа дээшлүүлэх, албан бичиг боловсруулах зэргээр олон зүйлд суралцаж байгаа нь энэхүү хурлын гол онцлог болж байна. Тэдний санаачилсан анхны хуралд өнгөрсөн жил 100 гаруй төлөөлөл оролцож байсан бол энэ удаад 150 гаруй ахлах ангийн сурагч оролцлоо. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн хүүхдүүд хамрагдаж байсан бол энэ удаад зөвхөн нийслэлийнхэн оролцжээ. Ийм загвар хурлыг олон улсын их дээд болон ахлах сургуулиудын хэмжээнд 400 гаруй удаа зохион явуулсан байдаг юм байна.

Хуваалцах