Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид олон улсын Мүүт шүүх тэмцээнд оролцохоор боллоо

Тэмцээний ялагчаар Сант дунд сургуулийн Л.Амарболд ахлагчтай баг шалгарч 1 сарын 20 – 24-ний өдрүүдэд Нидерланд улсын Гааг хотод болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид олон улсын Мүүт шүүх тэмцээнд оролцохоор боллоо
Сурагчид олон улсын Мүүт шүүх тэмцээнд оролцохоор боллоо. Зураг: МҮОНРТ


АНУ-ын Нью Йорк хотод байрладаг Хууль Зүйн Мэдээллийн Төвөөс ахлах сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг Олон Улсын Мүүт шүүх (Moot Court) хурлын мэтгэлцээн - тэмцээнд Монгол Улсаас төлөөлөл оролцуулах санал тавьснаар манай улс анх удаа энэ тэмцээнийг ахлах сургуулийн сурагчдын дунд англи хэл дээр амжилттай зохион байгуулсан. Тэмцээнийг хүний эрхийг дээдлэх, иргэдийн эрх зүйн боловсролын төлөө ажилладаг зорилго нэгт олон байгууллага, Монголын Хүний Эрхийн Үндэсний комисс, Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх, МУИС-ын Хууль Зүйн клиник Сургууль, Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ, Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн GTs Advocates ХХКомпани зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан байна. Ахлах ангийн сурагчдын дундах Мүүт Шүүхийн анхдугаар тэмцээн захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шүүх хурлын танхимд явагдсан бөгөөд “Шинэ эрин”, “Сант”, Дарханы Монгол-Туркийн хамтарсан дунд сургуулийн дөрвөн баг хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль дүрэм хүндлэх, мэргэжлийн чиг баримжаатай болох зэрэг чухал ач холбогдолтойг харуулсан юм. Тэмцээний ялагчаар Сант дунд сургуулийн Л.Амарболд ахлагчтай баг шалгарч 1 сарын 20 – 24-ний өдрүүдэд Нидерланд улсын Гааг хотод болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Энэ жилийн Олон Улсын тэмцээнд 15 орны төлөөлөл ахлах ангийн сурагчдын баг оролцох бөгөөд манай хүүхдүүд олон улсын энэ тэмцээнд оролцсоноор Эрүүгийн шүүх хурлын дэг журамтай танилцах, хуулийг хүндэтгэх, дүгнэлт шийдвэр гаргах, байр сууриа хамгаалах, өмгөөлөх, мэтгэлцэх зэрэг чадвар эзэмших ба олон орны сурагчидтай үзэл бодлоо солилцох боломжтой. Тэмцээн жил бүр өөр өөр сэдвээр мэтгэлцдэг бөгөөд энэ жилийн сэдэв нь Олон Улсын эрүүгийн хэрэг юм.

Хуваалцах