Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид сургууль дээрээ ус уух боломж хомс байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутнууд Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын усны хэрэглээний талаарх судалгааг хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид сургууль дээрээ ус уух боломж хомс байна
Сурагчид сургууль дээрээ ус уух боломж хомс байна. Зураг: МҮОНРТ

Сурагчид сургууль дээрээ ус уух боломж хомс байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутнууд Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын усны хэрэглээний талаарх судалгааг хийжээ.

Судалгаанд оролцсон сурагчид сургуулийн орчинд ус уух боломж хомс учраас ам их цангадаг гэж хариулжээ. Усны дутагдал нь сурагчдын ой тогтоолтод сөргөөр нөлөөлөх талтайг АШУҮИС-ийн багш н.Өнөрцэцэг тайлбарлалаа.

Хүүхдүүд цангаж байгаагаа шингэн дутагдах бүрийд мэдэрдэггүй байна. Усны дутагдлаас болж ядрах, бухимдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг ч илэрдэг гэлээ.

Хуваалцах