Сурагчид цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ
Тус арга хэмжээнд нийслэлийн 135 ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 14670 сурагчийг хамруулсан байна.
Мэдээллийн алба

Засгийн газраас баталсан “Олон нийт-Цагдаа хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилгоор дүүргийн цагдаагийн хэлтсүүд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд нийслэлийн 135 ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 14670 сурагчийг хамруулсан байна. Сурагчид цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын болон олон нийтийн цагдаагийн ажилтан нарын одоогийн хэрэглэж байгаа цол хувцас хэрэглэл, техник хэрэгслийг танилцуулжээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 13 төрлийн 5830 ширхэг сэрэмжлүүлэг зурагт хуудсыг тараасан байна.


















