Сурагчид замын хөдөлгөөний мэдлэгээрээ өрсөлдөв
Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн боллоо.
Мэдээллийн алба

Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн боллоо.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлага суулгах, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах зорилготой энэ удаагийн тэмцээнд дүүргийн арван гурван сургуулийн сурагч багачууд баг болон оролцов.
Багууд гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, урлаг гэх мэт 5 төрлийн даалгавраар өрсөлдөж, шилдгээ тодруулсан юм. Тэргүүн байрт 1 дүгээр сургуулийн баг, хоёрдугаар байрт Орос, Монголын хамтарсан 3 дугаар сургууль, гуравдугаар байрт 29 дүгээр сургууль, дөрөвдүгээр байрт "Орчлон" сургуулийн баг тус тус шалгарч, дүүргийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа.
Тэмцээнд оролцсон нийт хүүхэд багачуудад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гарын бэлэг гардуулсан юм.
Дүүргээс шалгарч тэргүүн байрт орсон нэгдүгээр сургуулийн “Уулзвар” баг нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэгээрээ өрсөлдөх боллоо.




















