Сурагчийн автобус ирэх 7 хоногоос үйлчилж эхэлнэ
Ирэх 7 хоногоос сурагчийн автобусыг үйлчилгээнд явуулна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдэгдлээ. Энэ сарын 21-ээс ерөнхий боловсролын сургуулийн хичээл хэвийн горимд шилжихтэй холбоотой Нийслэлийн хэмжээнд 40 автобус үйлчилгээнд гарна.
Мэдээллийн алба

Цаашид 70 гаруй автобус нэмэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
Mongolian National Radio · Сурагчийн автобус ирэх 7 хоногоос эхэлнэ
Өнгөрсөн жил сурагчийн автобусаар өдөртөө 4 мянга гаруй хүүхэд зорчсон гэсэн тоо судалгаа байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр замын түгжрэлийг буурч, хүүхэд гэр сургуулийн хооронд аюулгүй зорчихоос гадна эцэг эхчүүдийн цагийг хэмнэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.