Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарна

ШӨХТГ-аас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарал хандуулж, холбогдох газруудад шалгалт хийхээр болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарна
Сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарна. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарал хандуулж, холбогдох газруудад шалгалт хийхээр болжээ.

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ сурагчийн дүрэмт хувцастай холбоотой иргэдээс ирсэн гомдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус газар эцэг эхчүүдээс ирсэн гомдлын мөрөөр БСШУЯ болон ҮХААЯ-ынхантай уулзсан байна. Энэ жилээс сурагчийн дүрэмт хувцасны үнэ хоёр дахин өссөн нь эцэг эхчүүдийн зүгээс гомдол гаргах шалтгаан болсон аж.

Мөн БСШУЯ-ны зүгээс сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэхээр гэрээ байгуулсан нь өрсөлдөөний тухай хууль зөрчсөн хэрэг хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс эл гэрээгээ өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн дахин шинэчлэх, сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх асуудлыг эргэж харах хэрэгтэйг холбогдох хүмүүст сануулсан байна.

Түлхүүр үг:Сурагчийн дүрэмт хувцас үнийн өсөлтөнд анхаарна
Хуваалцах