Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчийн ширээ, сандлын стандартыг есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлаар "Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага" MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчийн ширээ, сандлын стандартыг есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ
Сурагчийн ширээ, сандлын стандартыг есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлаар "Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага" MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан.

“Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага" MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS 6583:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоосон байна.

Дээрх хоёр стандартыг 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ.

Хуваалцах