Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчийн цүнх хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой

Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав байхгүйн улмаас хүүхдүүд өдөр бүр цүнхэндээ үүрч явдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Сурагчийн цүнх хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой
Сурагчийн цүнх хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой. Зураг: МҮОНРТ

Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав байхгүйн улмаас хүүхдүүд өдөр бүр цүнхэндээ үүрч явдаг. Энэ нь хүүхдийн бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байна.

Судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар I ангид 3,145 кг, II ангид 3,074 кг, III ангид 3,212 кг, IV ангид 3,127 кг, V ангид 3,765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг.

Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.

Гадаадын зарим улс оронд дараах байдлаар цүнхний жингийн жишгийг тогтоосон байна. Үүнд:

АНУ-ын хүүхдийн эмч нарын академи ОХУ-ын судлаач, эрдэмтэд Анги Цүнхний жингийн дээд хязгаар (кг) Сурагчийн биеийн жин (кг) Цүнхний жингийн дээд хязгаар (кг) 1-р анги 1,2 18-23 2,0 2-р анги 1,6 24-28 2,5 3-р анги 2,3 29-33 3,0 4-р анги 2,6 34-38 3,5 5-р анги 2,8 39-43 4,0 6-р анги 3,1 44-48 4,5 7-8-р анги 3,5-3,6 49-53 5,0 9-12-р анги 4

Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна.

Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стан­дарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй байна. Иймээс сургуулийн удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Зөвлөмж:

  1. Сурагчийн цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцно.

Монгол хүүхдийн дундаж жин Нас Сурагчдын дундаж жин (кг) Цүнхний жингийн дээд хязгаар (кг) 6 21,5 2,1 7 23,5 2,3 8 27,5 2,7 9 30,5 3 10 33 3,3 11 36,5 3,6 12 41 4,1 13 45 4,5 14 49,5 4,9 15 53 5,3 16 56,5 5,6 17 57,5 5,7 18 59,5 5,9

  1. Гадаадын зарим улс орнуудад хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгодог

Цүнхний өндөр (урд хэсэг) Цүнхний өндөр (ард хэсэг) Цүнхний өргөн Оосрын урт Оосрын өргөн 24 см 33 см 6-10 см 60-70 см 4-4,5 см

Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт хүргэх зөвлөмж:

  1. Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;

  2. Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;

  3. Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;

  4. Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;

  5. Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байхыг хичээгээрэй.

Эцэг эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөмж:

  1. Хүүхдэдээ элдэв тоноглолгүй цүнх авч өгөх

  2. Хүүхдийнхээ биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;

  3. Цүнхийг нь нуруунд жигд ачаалал өгөхүйц, хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах;

  4. Цүнх болон хичээлийн хэрэгсэл нь хөнгөн, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгахад анхаарах;

  5. Хичээлд шаардлагагүй зүйлс (тоглоом, үлгэрийн ном гэх мэт) өгч явуулахгүй байх

  6. Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага, хэрэгслээ ялгахад нь туслаарай.

Хуваалцах