Сураггүй алга болсон иргэн гадны нөлөөтэй нас барсан хэргийг шалгаж байна
эрлийн 16 дахь өдөр алга болсон иргэн Н нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байдалтай олджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 8-ны өдөр 29 настай, эрэгтэй Н мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон хэрэг Дундговь аймагт гарчээ. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран зохион байгуулах явцад энэ сарын 24-нд буюу эрлийн 16 дахь өдөр алга болсон иргэн Н нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байдалтай олджээ.
Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж байна. Түүнчлэн Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


















