Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй алга болсон хүүхдийг зургаан жилийн дараа олжээ

Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан, 16 настай иргэн Б-г тус аймгийн газар нутгаас олжээ. Тэрээр 2013 онд гэрээсээ гараад сураггүй болоод байсан бөгөөд зургаан жилийн дараа олдсон нь энэ юм. Шалтгаан нөхцөлийг тодруулахад хөдөөний айлд туслах малчнаар өнөөг хүртэл ажиллаж байсан нь тогтоогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй алга болсон хүүхдийг зургаан жилийн дараа олжээ
Сураггүй алга болсон хүүхдийг зургаан жилийн дараа олжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан, 16 настай иргэн Б-г тус аймгийн газар нутгаас олжээ. Тэрээр 2013 онд гэрээсээ гараад сураггүй болоод байсан бөгөөд зургаан жилийн дараа олдсон нь энэ юм. Шалтгаан нөхцөлийг тодруулахад хөдөөний айлд туслах малчнаар өнөөг хүртэл ажиллаж байсан нь тогтоогджээ.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд сураггүй алга боллоо гэх дуудлага 12 иржээ. Цагдаагийн газрын баг бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд арван хүүхдийг өдөрт нь олж ар гэрт нь хүргэжээ.

Олон хоногоор алга болсон хоёр хүүхдийг ч мөн эсэн мэнд олсон байна. Хамгийн сүүлд гэрээсээ гараад сураггүй болоод байсан иргэн О-г Улаанбаатар хотоос олж, холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: Т.Одончимэг

Хуваалцах