Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллагад 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд сура

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагад 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон 7 дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй иргэнийг эсэн мэнд оллоо.

Харин Ховд аймгийн Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд тус бүр 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн суманд бүртгэгдсэн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах