Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сураггүй болсон Атлантида

Атлантида хүн төрөлхтний эртний соёлт иргэншлүүдийн нэг юм. Атлантида газар хөдлөлт, цунамигийн улмаас эвдэрч сүйдэн алга болсон бөгөөд хүмүүс ул мөрийг нь одоо хүртэл хайсаар байна. Эртний грекийн философич Платон Атлантида бол Гибралтарын хоолойн орчим оршиж байсан орд харшаараа гайхагдсан өндөр х

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон Атлантида
Сураггүй болсон Атлантида. Зураг: МҮОНРТ

Атлантида хүн төрөлхтний эртний соёлт иргэншлүүдийн нэг юм. Атлантида газар хөдлөлт, цунамигийн улмаас эвдэрч сүйдэн алга болсон бөгөөд хүмүүс ул мөрийг нь одоо хүртэл хайсаар байна.

Эртний грекийн философич Платон Атлантида бол Гибралтарын хоолойн орчим оршиж байсан орд харшаараа гайхагдсан өндөр хөгжилтэй иргэншил байсан гэж өөрийн бүтээлдээ бичиж үлдээжээ.

Атлантида Посейдоны орд, битүү ханаар хүрээлэгдсэн, олон сувагтай хот байсан гэдэг билээ.

Эдүгээ түүхчид, судлаачид тусгай эксдедици зохион байгуулж Атлантидаг Өмнөд Америк, Грекийн арлууд, Антарктид гээд усан доор байж болох бүх орчинд эрээд олж чадаагүй байна.

Хуваалцах