Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй болсон иргэд гар, хөл нь бага зэрэг хайрагдсан байдалтай олджээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн “Хонгилын-Ам” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт иргэн “С” 50 настай, эмэгтэй, иргэн “Ж” 26 настай, эмэгтэй нар малдаа яваад сураггүй боллоо гэсэн дуудлага энэ сарын 9-нд ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон иргэд гар, хөл нь бага зэрэг хайрагдсан байдалтай олджээ
Сураггүй болсон иргэд гар, хөл нь бага зэрэг хайрагдсан байдалтай олджээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн “Хонгилын-Ам” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт иргэн “С” 50 настай, эмэгтэй, иргэн “Ж” 26 настай, эмэгтэй нар малдаа яваад сураггүй боллоо гэсэн дуудлага энэ сарын 9-нд ирсэн байна.

Тус сумын ЗДТГ-ын 11 албан хаагч, хоёр автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хоёр иргэнийг өчигдөр буюу 10-ны өглөө “Хар-Овоо” гэдэг газраас гэрээс нь баруун зүгт 5 км-т гар, хөл нь бага зэрэг хайрагдсан байдалтай олсон тухай Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга н.Амгаланбаяр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Он гарсаар улсын хэмжээнд сураггүй алга болсон 22, төөрсөн таван тохиолдол бүртгэгдэж, 31 хүний амь биеийг аварсан байна. Таван том хүн өөрсдөө эсэн мэнд гэртээ эргэн ирж, дөрвөн хүн нас барсан байна.

Хуваалцах