Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, ЗХ-ний 256 дугаар ангийн 15 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 эрэлч нохой, орон нутгийн 25 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэй, 5 морьтой ажиллаж, 04.03-ны өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай хайрхан” уулын өврийн жалганы цасыг 500 метр газар малтсан. 5 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд одоо ч эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017 оны 04 дүгээр 02-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017 дүгээр 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, тус сумын хүн эмнэлгийн 1 эмч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.


















