Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна

ОБЕГ-т самарт явсан Орхон аймгийн гурван иргэн сураггүй болсон талаарх дуудлага 12 дугаар сарын 2-ны 11:00 агт иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна
Сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-т самарт явсан Орхон аймгийн гурван иргэн сураггүй болсон талаарх дуудлага 12 дугаар сарын 2-ны 11:00 агт иржээ. Орхон аймгийн харьяат иргэн Г /46 настай, эмэгтэй/, Н /38 настай, эрэгтэй/ нар 2016.11.14-ний өдрөөс, мөн иргэн Г /38 настай, эрэгтэй/ 2016.11.28-ны өдрөөс хойш тус тус сураггүй болжээ.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашинтай, орон нутгаас зургаан хүн, ар гэрээс долоон хүн, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хайх ажиллагааг эхлүүлжээ.

12 дугаар сарын гуравны өдрийн байдлаар Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас гурван хэсэгт хуваагдан 30 орчим км-т явганаар самналт хийн эрлийн ажиллагааг зохион байгуулаад байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах