Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сураггүй болсон иргэдийг олжээ

Өчигдөр Дундговь аймагт малдаа яваад сураггүй болсон тухай хоёр дуудлага бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон иргэдийг олжээ
Сураггүй болсон иргэдийг олжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Дундговь аймагт малдаа яваад сураггүй болсон тухай хоёр дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн нутгаар өчигдөр шөнө хур тунадас орж салхи 18-20 метр секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан.

Дэлгэрхангай суманд 16:00 цаг орчимд малдаа явсан 25 настай эмэгтэй сураггүй болсон дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд алга болсон иргэнийг хайж, 24:00 цагт эсэн мэнд олсон байна.

Мөн Сайхан-Овоо суманд 46 настай эрэгтэй малдаа яваад сураггүй гэсэн дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг эхлүүлж шөнийн 02 цаг 30 минутын орчим эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах