Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр цас ихээр орж, шуурсны улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байсан.
Мэдээллийн алба

Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр цас ихээр орж, шуурсны улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байсан.
Тухайлбал, Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд боогдсон юм. Гэсэн ч үдээс хойш шуурга намдсанаар аймаг орон нутгийн замын “АЗЗА” компаниуд цасанд боогдсон зам даваанууд дээр ажиллаж оройны 17.30 цаг гэхэд замын зорчих хэсгийг нээсэн байна.
Түүнчлэн шуурганы үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б оройны 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 авто машинтай, орон нутгийн долоон иргэн, хоёр авто машинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө айлд байхад нь эсэн мэнд олжээ.


















