Сураггүй болсон иргэнийг олоогүй байна
Өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн XIV хороо, Олон улсын "Нарантуул" худалдааны төвийн урд хаалганы орчим дулааны шугамын худагт 93 настай иргэн Ш унаж, бэртсэн байсныг
Мэдээллийн алба

Өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн XIV хороо, Олон улсын "Нарантуул" худалдааны төвийн урд хаалганы орчим дулааны шугамын худагт 93 настай иргэн Ш унаж, бэртсэн байсныг Онцгой Байдлын Ерөнхий газрын аврах ангийн алба хаагчид гарган авч, ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Мөн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдүгээр гудамжинд оршин суугч, 23 настай, эрэгтэй Б гэгч 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим тус сумын Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, орон нутгийн иргэд одоогоор эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.


















