Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй болсон харуулын цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ тус сумын харьяат, ойн сангийн харуулаар ажилладаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон харуулын цогцсыг олжээ
Сураггүй болсон харуулын цогцсыг олжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ тус сумын харьяат, ойн сангийн харуулаар ажилладаг 57 настай иргэн А гэгч эрэгтэй ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон гэх дуудлагыг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 14:37 цагт орон нутгийн цагдаагийн байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги хамтран, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 07:30 цагаас 20 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд тус өдрийнхөө 14:50 цагт “Шар шургаагт”-ын хяналтын цэгээс баруун зүгт 2 км-т жалганаас иргэн А-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах