Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сураггүй болсон хүү түлшний модонд даруулан нас барсан байжээ

Булган аймгийн Булган суманд энэ сарын 13-ны өдөр 18 цагийн үед найман настай хүү гэрээсээ гараад сураггүй болжээ. Мөн өдрийн 22:00 цагийн орчим ар гэрийнхэн нь хүүг сураггүй болсон дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон хүү түлшний модонд даруулан нас барсан байжээ
Сураггүй болсон хүү түлшний модонд даруулан нас барсан байжээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Булган суманд энэ сарын 13-ны өдөр 18 цагийн үед найман настай хүү гэрээсээ гараад сураггүй болжээ. Мөн өдрийн 22:00 цагийн орчим ар гэрийнхэн нь хүүг сураггүй болсон дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Хүү гэрийнхээ хашаан дотор байсан хураалттай түлшний модонд даруулан нас барсан байсныг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах