Сураггүй болсон онгоцны эрэлд 25 орон оролцож байна
Ор сураггүй болсон Малайзын МH370 нислэгийн дугаартай нисэх онгоцыг хайх ажиллагаа эрчимтэй үргэлжилсээр байна. Эрлийн ажиллагаанд урьд нь 14 орон оролцож байсан бол одоогийн байдлаар 25 орон оролцож байна.
Мэдээллийн алба

Малайзын Цагдаагийн ерөнхий газрын дарга Халид Абу Бакарын хэлж байгаагаар “Онгоц сураггүй болсон нь хүний үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй тул онгоцны багийнхан болон зорчигчдын мэдээллийг шалгаж байна. Мөн Куала Лумпурын онгоцны буудлын ажилтнууд болон сураггүй болсон онгоцны хоёр нисгэгчийг шалгаж байна” гэжээ.
Түүнчлэн онгоц хиймэл дагуул руу дохио өгөхдөө газардсан байж болзошгүй гэж Малайзын Иргэний агаарын тээврийн газрын ерөнхий хянагч Азаруддин Gбдул Рахман үзэж байна.
Малайз улс онгоцны эрлийн ажиллагааг голлон гүйцэтгэж байгаа бөгөөд тус улсын албаныхан сураггүй болсон онгоцны хиймэл дагуултай хамгийн сүүлд холбоо тасарсан байж болзошгүй хоёр бүс дэх орнуудтай холбогдож туслалцаа хүсч байгаа аж.