Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Сураггүй болсон оюутнуудыг “амь үрэгдсэн” гэв

Мексикийн Игуала хотод зургаан сарын өмнө цагдаа болон иргэдийн хооронд мөргөлдөөн болж, 43 оюутан сураггүй болсон билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон оюутнуудыг “амь үрэгдсэн” гэв
Сураггүй болсон оюутнуудыг “амь үрэгдсэн” гэв. Зураг: МҮОНРТ

Мексикийн Игуала хотод зургаан сарын өмнө цагдаа болон иргэдийн хооронд мөргөлдөөн болж, 43 оюутан сураггүй болсон билээ. Тэгвэл энэ талаар өчигдөр Мексикийн Ерөнхий прокурор Хесус Морилло мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюутнууд дээрэмчдийн гарт амиа алдсан бөгөөд тэднийг хар тамхины бүлэглэл хулгайлан хэсэг хугацаанд хорьж байгаад хэдхэн хоногийн өмнө бүтээж амь насыг нь хороосон байна. Хохирогчдын цогцсыг шатаасан байх магадлалтай” гэв.

Хуваалцах