Сураггүй болсон Швейцарийн иргэний цогцсыг олжээ
Завхан аймгийн Идэр сумын Идэрийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн /69 настай, эрэгтэй/ энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл
Мэдээллийн алба

Завхан аймгийн Идэр сумын Идэрийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн /69 настай, эрэгтэй/ энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд зургаадугаар сарын 10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагаар Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ.Тэгвэл энэ сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ багийн нутаг “Цацын булан” гэдэг газарт байдаг гүүрнээс 350 км зайд Сэлэнгэ мөрний салаанаас бургасанд тээглэгдэн тогтсон байсан цогцсыг Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч олсон байна.Тухайн цогцос алга болсон хүний цогцос мөн гэж “Тарган сарлаг” аялал жуулчлалын компанийн захирал нотолсон учир эрлийн ажиллагааг зогсоожээ.


















