Сүрьеэ өвчнийг хоёр цагийн дотор оношлоно
"Глобаль" сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр 32 сая төгрөгийн өртөг бүхий сүрьеэ өвчнийг оношлох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратыг өнөөдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.
Мэдээллийн алба

"GeneXpert"-ийг дагалдан зөөврийн компьютер, программ хангамж болон 2000 хүний оношлуурын хамт хүлээлгэн өгч байгаа бөгөөд "GeneXpert"-ийг ажиллуулах эмч, мэргэжилтнүүдийг сурган, тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх аж.
Уг төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг цаг алдалгүй эрт оношлох, түрхэц сөрөг тохиолдолд ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдварыг илрүүлэх, орчиндоо халдвар тархаах аюулгүй лабораторийн онцлог нөхцөл шаардахгүй, эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр цагийн дотор, нэгэн зэрэг тогтоох зэрэг олон давуу талтай ажээ.