Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье”

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье” гэсэн уриан дор дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье”
“Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье”. Зураг: МҮОНРТ

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье” гэсэн уриан дор дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүллээ.

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ, Глобаль сан хамтран өчигдөр сүрьеэ өвчний асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

“Иргэд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж, сүрьеэ өвчний халдварт өртөхгүйн тулд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа хамрагдах, дур мэдэн өөрийгөө эмчлэхгүй байх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт ханддаг байх, эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэх, эмийг дэглэмийн дагуу уух зэргийг хийж чадвал бид сүрьеэгийн халдвараас хамгаалж чадна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд хэлсэн юм.

Мөн дэлхий дээр жил бүр есөн сая хүн сүрьеэгийн халдварт өртдөгөөс гурван сая нь сүрьеэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах