Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна

Сүрьеэ өвчний эмчилгээ, оношилгоог хүн амд хүртээмжтэй,чанартай хүргэхэд хүний нөөцийн хүрэлцээ,чадавх чухал үүрэгтэй байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна
Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сүрьеэ өвчний эмчилгээ, оношилгоог хүн амд хүртээмжтэй,чанартай хүргэхэд хүний нөөцийн хүрэлцээ,чадавх чухал үүрэгтэй байдаг.

Монгол улсын хэмжээнд 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас сүрьеэгийн эмч мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдвэрлэн, цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн сүрьеэ, БЗДХ-ын мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, тэднийг байрны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллаж эхэлж байна.

Сүрьеэгийн эмч нарыг бэлтгэх, чадавхжуулахад анхаарч, сүрьеэгийн эмчийн мэргэжил олгох 2 жилийн сургалтыг 9 сар болгон, уг эрчимжүүлсэн сургалтад 2018-2019 онд нийт 36 эмчийг бэлтгэж байна. Энэ сургалтын төлбөрийг Глобаль сангийн сүрьеэгийн төслөөр санхүүжүүлсэн.

Түүнчлэн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр гадаадын сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ 2019 онд сүрьеэгийн 30 эмчийг БНХАУ-д сургасан.

Эх сурвалж: ЭМЯ

Хуваалцах