Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүрьеэгийн эсрэг төсөл хэрэгжиж байна

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У Ян Соб-оор ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллаг

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүрьеэгийн эсрэг төсөл хэрэгжиж байна
Сүрьеэгийн эсрэг төсөл хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У Ян Соб-оор ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, санал солилцов.

Энэхүү сүрьеэгийн эрт илрүүлгийн төслийн эхний үе шат Чингэлтэй дүүрэгт явагдаж байгаа бөгөөд үр дүн сайн байгаа гэж талууд дүгнэж, цаашид үргэлжлүүлэн Баянзүрх дүүрэгт үргэжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс нурууны сүрьеэгийн мэс заслын тусламж, үйлчилгээний чиглэлээр ХӨСҮТ-өөс мэс заслын эмч нарыг БНСУ-д сургалтад хамруулах, мөн нурууны ясны сүрьеэтэй мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тодорхой тооны өвчтөнийг БНСУ-д эмчлүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Хуваалцах