Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүрьеэгийн тархалтын судалгаа эхэллээ

Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг бөгөөд сүрьеэ хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүрьеэгийн тархалтын судалгаа эхэллээ
Сүрьеэгийн тархалтын судалгаа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг бөгөөд сүрьеэ хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна.

Хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоож, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газар, ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сантай хамтран энэхүү судалгааг 2012 оноос эхлэн хийж байна.ө

Уг судалгаа Хан-Уул дүүрэгт явагдаж байна. Сүрьеэгийн тархалтын судалгаанд Хан-Уул дүүргийн 1, 3, 8, 11, 12 дугаар хорооноос тус бүр 600, дүүргийн хэмжээнд ойролцоогоор 3000 орчим иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийж, асуумж авах аж.

Цээжний рентген зураг, цэрний нян судлалын шинжилгээнд суурилан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлалыг хэрэглэж, хүн амын дундах уушгины сүрьеэ өвчний тархалтын түвшинг анх удаа тогтооно.

Судалгаагаар илэрсэн сүрьеэ өвчний тохиолдол бүрийг харьяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт эмчилгээ, хяналтад үнэ төлбөргүй хамруулна.

Хуваалцах