Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байна

Эрүүл мэндийн сайдын 2013 оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн 43 дугаар тушаалын дагуу хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 дугаар хорооны хүн ам хамрагдахаар сонгогдсон.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байна
Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн 43 дугаар тушаалын дагуу хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 дугаар хорооны хүн ам хамрагдахаар сонгогдсон. Энэхүү судалгаанд Сонгинохайрхан дүүргээс 6500 хүн хамрагдах юм. Тус судалгаа нь ирэх 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Судалгааны үеэр ХӨСҮТ-ийн судалгааны баг хүн амыг бүртгэж, сүрьеэгийн асуумж авах, өндөр, жин даралтыг үзэх, рентгэн зураг, цэрний шинжилгээ зэргийг авч иргэдэд цогц үйлчилгээг үзүүлнэ.

Хуваалцах