Сүрьеэгийн тархалтын судалгааг хийнэ
ЭМЯ, “Глобаль” сантай хамтран 2013-2015 онд “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г хийхээр төлөвлөөд байна. Судалгаагаар 500 иргэнээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж авах бөгөөд цээжний рентген шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүрээс цэрний сорьц аван шинжилж
Мэдээллийн алба

ЭМЯ, “Глобаль” сантай хамтран 2013-2015 онд “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г хийхээр төлөвлөсөн. Судалгаагаар 500 иргэнээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж авах бөгөөд цээжний рентген шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүрээс цэрний сорьц аван шинжилж оношлох аж. Судалгаанд нийслэлийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 500 хүнийг хамруулах гэнэ.
Дашрамд дуулгахад, ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албаныхан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон тус дүүргийн VIII хороо, “Уясах” өрхийн эмнэлэгтэй хамтран урьдчилсан судалгааг өнгөрөгч сард хийж сэжигтэй 101 иргэнээс сорьцын шинжилгээ авч, хоёр тохиолдлыг хяналтад оруулсан байна.


















