Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

1882 оны энэ өдөр Германы нэрт эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээсэн тухайгаа Берлин хотноо Физиологийн нийгэмлэгийн хуралдаан дээр зарлажээ. Ингээд Роберт Кохын энэхүү илтгэлээ тавьсны 100 жилийн ой буюу 1982 онд Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын нийгэмлэгээс энэ өдрийг "Сү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. 1882 оны энэ өдөр Германы нэрт эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээсэн тухайгаа Берлин хотноо Физиологийн нийгэмлэгийн хуралдаан дээр зарлажээ. Ингээд Роберт Кохын энэхүү илтгэлээ тавьсны 100 жилийн ой буюу 1982 онд Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын нийгэмлэгээс энэ өдрийг Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон зарлажээ.

Манай улсад жил бүр 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, зуун мянган хүн амд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэг. Сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт ордог байна.

Хуваалцах