Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Surface Phone” ухаалаг гар утсыг дэмждэг “Miami Street” видео тоглоомыг хөгжүүлжээ

АНУ-ын Вашингтон дахь Рэдмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч Майкрософт корпораци өөрсдийн бүтээсэн дэлгэгддэг дэлгэцтэй шинэ загварын “Surface Phone”

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Surface Phone” ухаалаг гар утсыг дэмждэг “Miami Street” видео тоглоомыг хөгжүүлжээ
“Surface Phone” ухаалаг гар утсыг дэмждэг “Miami Street” видео тоглоомыг хөгжүүлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Вашингтон дахь Рэдмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч Майкрософт корпораци өөрсдийн бүтээсэн дэлгэгддэг дэлгэцтэй шинэ загварын “Surface Phone” нэртэй ухаалаг гар утсандаа зориулж шинэ видео тоглоом хөгжүүлсэн байна. Энэ бол “Windows 10”, “Андромед OS” үйлдлийн системийг дэмжигч “Miami Street” нэртэй автомашины уралдаантай тоглоом юм.

“Microsoft store” апп-д “Miami street” нэртэй видео тоглоом шинээр бий болж байгаа юм. Үүнийг “Electric Square” студи “Microsoft Studios”-ийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн байна. Хамгийн гол нь апп-д орж байгаадаа бус харин “Windows 10”, “Андромед OS” үйлдлийн системийг дэмжигч болон шинэчлэгдсэнээрээ онцлогтой. Өмнө нь үүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийг “Forza Картинг” гэж нэрлэж байсан хэдий ч нэрийг нь сүүлд өөрчилсөн. Миами Стрийт гэх тоглоом аль хэдийнээ зах зээлд нэвтрээд гэймэрүүдийн хүртээл болчихсон.

Гэхдээ дэлгэгддэг дэлгэцтэй шинэ загварын “Surface Phone” нэртэй ухаалаг гар утасны форматад зориулан хөгжүүлсэн нь анхаарлыг ихээр татаж байгаа юм. Дэлгэгдээд том хэмжээтэй болдог дэлгэцэн дээр видео графикийн өндөр чанар, үзүүлэлттэй тоглоомыг тоглох нь илүү догь болгож өгнө. Одоогоор Майкрософтийнхон өөрсдийн ухаалаг гар у

Хуваалцах