Сургагч багш бэлтгэж байна
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүлийн боловсролын “Сэтгэлийн учиг” ТББ-тай хамтран нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 27 мэргэжилтэн, хорооны 70 нийгмийн ажилтан, 152 хорооны хэсгийн ахлагч нийт 249 хүнийг “Гэр бүл ба хөршийн хол
Мэдээллийн алба

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүлийн боловсролын “Сэтгэлийн учиг” ТББ-тай хамтран нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 27 мэргэжилтэн, хорооны 70 нийгмийн ажилтан, 152 хорооны хэсгийн ахлагч нийт 249 хүнийг “Гэр бүл ба хөршийн холбоо”, ”Амьдралд бэлэн”, “Хүүхдийг хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх нь” сэдэвт гурван цуврал цогц сургалтад энэ сарын 16-24-ний өдрүүдэд хамруулж сургагч багшаар бэлтгэж байна.
Сургагч багш нар нь нийт иргэд болон нийслэлийн хэмжээнд бүртгэгдээд байгаа хараа хяналт сул, хараа хяналтгүй 898 хүүхэд, тэдний гэр бүлд хүрч үйлчилнэ. Ингэснээр аливаа эрсдлээс хүүхэд гэр бүлийг урьдчилан сэргийлж, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурна гэж үзжээ.


















