Сургагч багш бэлтгэнэ
Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд хөтөлбөрийн хүрээнд маргааш буюу 11 дүгээр сарын 6-ны өдөр “Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын эрх зүй ба эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургагч багш бэлтгэх тусгай хөтөлбөрт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Сургалтад Хууль зүйн яам, Хууль сахиулах их сургууль, Хуульчдын холбоо, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнууд хамрагдана. Сургалт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалтын танхимд буюу ЗГ-ын 11 дүгээр байрны 514 тоотод болно.
Дашрамд өгүүлэхэд, Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайдаар Монгол Улсаас хоёр хүн сонгогдон ажиллаж байгаа нь ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар юм.