Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургагч багш нар малчдын мэдлэгийг дээшлүүлнэ

ОБЕГ-аас “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран “Онцгой байдлын үед мал амьтныг аврах, хамгаалахад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийн заавар, стандарт (LEGS)” сургалтыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургагч багш нар малчдын мэдлэгийг дээшлүүлнэ
Сургагч багш нар малчдын мэдлэгийг дээшлүүлнэ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-аас “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран “Онцгой байдлын үед мал амьтныг аврах, хамгаалахад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийн заавар, стандарт (LEGS)” сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг “Мерси” Кор ОУБ-ын “Зудын эрсдлийг бууруулахад Уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл болон НҮБ-ын ХХААБ-ын “Гангаас улбаатай зудын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхийг сайжруулах” техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургалтын зорилго нь амьжиргаа нь мал аж ахуйгаас хамааралтай зудад нэрвэгдсэн иргэдийн чадавхийг сайжруулахад оршиж байгаа бөгөөд таван бүсийн Ховд, Завхан, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Дорноговь гэх мэт 15 аймагт сургалт явагдана.

Сургалтад ОБЕГ, төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд, ХХААҮЯ, Мерси Кор ОУБ-ын мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд орон нутгийн хэмжээнд сургагч багш бэлтгэн тэдгээр сургагч багш нараар дамжуулан малчдад онцгой байдлын үед мал амьтныг хамгаалах, зудын эрсдлийг даван туулах чиглэлээр мэдлэг олгох юм.

Хуваалцах