Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сургагч багш нарт батламжийг нь гардууллаа

Төрийн албан хаагчийн сургалтад багшлахаар бэлтгэгдсэн сургагч багш нарт өнөөдөр /2019.04.16/ батламжийг нь гардууллаа. Улсын Их Хурлын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургагч багш нарт батламжийг нь гардууллаа
Сургагч багш нарт батламжийг нь гардууллаа. Зураг: МҮОНРТ

Төрийн албан хаагчийн сургалтад багшлахаар бэлтгэгдсэн сургагч багш нарт өнөөдөр /2019.04.16/ батламжийг нь гардууллаа. Улсын Их Хурлын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад багшлах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Хууль эрх зүйн хэлтсийн дарга, ахлах зөвлөх, зөвлөхүүдийг сургагч багш болгон бэлтгэсэн юм.

Хоёр өдрийн турш мэргэжлийн багш, илтгэгчдээр хичээл заалган сургагч багшаар бэлтгэгдсэн ажилтнуудад УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр нар батламжийг нь гардуулж, амжилт хүсэв.

Хуваалцах