Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалт, дадлага зохион байгуулав

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Цацраг, хими, биологийн тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслүүдийн ашиглалт, албаны бэлэн байдлыг хангах” сэдэвт дадлага,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалт, дадлага зохион байгуулав
Сургалт, дадлага зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Цацраг, хими, биологийн тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслүүдийн ашиглалт, албаны бэлэн байдлыг хангах” сэдэвт дадлага, сургалтыг Тахилт дахь сургуулийн хотхонд зохион байгууллаа.

Тус сургалт, дадлагад 18 алба хаагчийг хамруулан, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлсэн юм.

Сургалтаар цацраг, химийн хортой болон аюултай бодис, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, “ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгалын тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслүүдийн ашиглах талаар мэдээлэл өглөө гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Хуваалцах