Сургалт, дадлага зохион байгууллаа
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв “Биотерроризмын үед террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулах нь” сэдэвт сургалт дадлагыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт дадлагад Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны Эмнэлгийн
Мэдээллийн алба

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв “Биотерроризмын үед террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулах нь” сэдэвт сургалт дадлагыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт дадлагад Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Ниймийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Отгонсүх, ЗӨСҮТ-ийн алба, тасгийн дарга мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтыг Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр удирдан явуулав. Сургалтын онолын хэсэгт Монгол Улсын терроризмын нөхцөл байдал, терроризмтой тэмцэх хамтын ажиллагаа, Сөрөг тусгай үйл ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулах, түүний эрх зүйн зохицуулалтын талаар Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.
Дадлагын хэсэгт биотерроризмын халдлагын үед ажиллах шуурхай штаб байгуулан үүссэн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, үр дагаврыг арилгах, тархалтаас сэргийлэх, хордолтыг таслан зогсоох, ариутгал халдваргүйтгэл зохион байгуулах талаар дадлага сургуулилт хийсэн нь үр дүнтэй ач холбогдолтой сургалт болжээ.


















