Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сургалт зохион байгуулах гэрээ байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой сургалт зохион байгуулах гэрээ байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалт зохион байгуулах гэрээ байгууллаа
Сургалт зохион байгуулах гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой сургалт зохион байгуулах гэрээ байгууллаа.

Хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-д заасны дагуу Хороо, МХЗХҮХ-той хамтран ХЗХ-дын сонгуульт гишүүд, гүйцэтгэх захирлуудад зориулсан сургалтыг 2019 оны 6 дугаар сараас эхлэн тогтмол зохион байгуулж байна.

Мөн МХЗХҮХ, Банк санхүүгийн академитай хамтран салбарын оролцогчдод зориулсан “Комплаенс, ёс зүй” сэдэвт сертификатжуулах сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Тус сургалтад оролцогчдод комплаенс, түүний шаардлага, хэрэгжилтийг хангуулах талаар болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, нууцлалыг хангах, ёс суртахууны хэм хэмжээг сахих талаар мэдлэг олгох юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах