Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтад 45 ажилтан, алба хаагч хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, АНУ-ын Элчин Сайдын яамтай хамтран “Монгол улсад парамедик бэлтгэх, гэмтэгчдийг эмнэлэг хүртэл тээвэрлэх арга зүй” сэдэвт сургалтыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтад 45 ажилтан, алба хаагч хамрагдаж байна
Сургалтад 45 ажилтан, алба хаагч хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, АНУ-ын Элчин Сайдын яамтай хамтран “Монгол Улсад парамедик бэлтгэх, гэмтэгчдийг эмнэлэг хүртэл тээвэрлэх арга зүй” сэдэвт сургалтыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, НОБГ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг болон I, II шатны эмнэлгийн нийт 45 ажилтан, алба хаагч оролцож байгаа юм.

Энэ сарын 05-ныг хүртэл үргэлжлэх тус сургалт нь эмнэлэг хүртэл тусламжид оролцогч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, гэмтэгчдийг тээвэрлэх эмч мэргэжилтнүүдийн арга зүйг сайжруулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах